/ / АЛБА ХААГЧ НАРТ ХУГАЦААНЫ ЦОЛ ГАРДУУЛЛАА.

АЛБА ХААГЧ НАРТ ХУГАЦААНЫ ЦОЛ ГАРДУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/485 дугаар тушаалаар Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагч нарт хугацааны цол шагналаа. Цол гардуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

Цагдаагийн хурандаа цолоор Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд, Цагдаагийн ахмад цолоор мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Энхням, цагдаагийн ахлах дэслэгч цолоор эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Алтан-Эгхэрлэн, цагдаагийн ахлах дэслэгч цолоор мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Ганхуяг, цагдаагийн дэслэгч цолоор ахлах ахлагч Г.Гантулга, цагдаагийн дэслэгч цолоор эрүүлжүүлэх байрны эмч Ж.Оюун-Эрдэнэ нарыг тус тус шагнасныг аймгийн засаг дарга Н.Ганбямба болон Чингис хотын цэргийн хүрээний анги байгууллагын удирдлагууд, цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн жагсаж ёслол төгөлдөр гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна