/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / “ИЛД БАМБАЙ PUSH PULL” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчид амжилттай оролцлоо.

“ИЛД БАМБАЙ PUSH PULL” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчид амжилттай оролцлоо.

Хууль хүчний байгууллагуудын хоорондох ИЛД БАМБАЙ PUSH PULL пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 2018 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас 3 алба хаагч оролцлоо.

 

Тэмцээний -82.5 кг жинд эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Бердмурат шахалтаар мөнгөн медаль, таталтаар алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Гантогтох шахалтаар хүрэл медаль, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч С.Мөнх-Эрдэнэ таталтаар хүрэл медалийн болзол хангалаа. Алба хаагч нартаа баяр хүргье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна