/ / "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ" онол практикийн бага хурал зүүн бүсийн цагдаагийн газруудын дунд зохион байгууллаа.

"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ" онол практикийн бага хурал зүүн бүсийн цагдаагийн газруудын дунд зохион байгууллаа.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж байгаа "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь " сэдэвт онол практикийн бага хурлын зүүн бүсийн онол практикийн бага хурал Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү бага хуралд Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас 5, Дорнод аймаг дахь цагдаагийн газраас 3, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас 3 нийт 11 алба хаагчид шинэ санал санаачлага, техникийн дэвшлийг гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар илтгэл тавьж оролцсоноос шүүгчдийн нэгдсэн дүнгээр Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын бичээч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Алтансоёмбо 1-р байр, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч Ганхуяг 2-р байр, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Мөнгөн 3-р байр, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлайбаяр тусгай байрыг тус тус эзэллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна