/ / "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа Цагдаагийн газарт өнөөдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд урилгаар ирж, арга хэмжээний ач холбогдол, аймгаас баримтлах бодлогын талаар мэдээлэл хийсэн бөгөөд алба хаагчдын гэр бүлийн гишүүд идэвхитэй санаачлагатай оролцлоо.

Тус нээлтийн ажиллагаанд цагдаагийн дэд ахлагч Ш.Алтансоёмбо "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр мэдээлэл хийж, дэслэгч Ю.Цэцэгмаа "Цагдаагийн гэргий илтгэж байна" , дэд ахлагч М.Одончимэг "Шинэ жил" шүлэг уншиж, ахлах ахлагч Батболдын охин хөгжим тоглож гэр бүлийнхэндээ бэлэг барив.

Гэр бүлийн гишүүдийг аарц, чацарганы шүүсээр дайлж танин мэдэхүйн АХА тэмцээн зохиож ахлах ахлагч Дэлгэрсайханы гэргий Тунгалаг тэргүүн байр эзэлж сар шинийн идээгээр шагнуулав.

Хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүддээ талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна